Хамас бүлэглэлийн удирдагч Исмаил Хания Иранд амь үрэгджээ
Лхагва гаргийн өглөө Хамас бүлэглэлийн удирдагч Исмаил Хания Ираны нийслэл Тегеранд алуулсныг тус бүлэглэлээс мэдэгдлээ.
Хание Ираны шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсоноос хэдэн цагийн дараа түүний байрлаж байсан газарт пуужин харвасан аж.
Түүний үхэлд Израилын талыг буруутай гэж үзэж байгаа ч одоогоос Бенжамин Нетаньяхугийн Засгийн газраас ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Исмаил Хания нь дайн эхэлснээс хойш Хамас бүлэглэлийн улс төр, гадаад харилцааг хариуцан ажиллаж байсан бөгөөд гал зогсоох хэд хэдэн томоохон уулзалтад оролцсон.
Израилын Ерөнхий сайд Нетаньяху лхагва гаргийн орой телевизээр хийсэн мэдэгдэлдээ Ханиегийн амийг хөнөөсөн тухай дурдаагүй ч Хамас, Хезболла бүлэглэлийн халдлагатай холбоотойгоор цохилт өгсөн гэдгээ хэлжээ.
Түүнчлэн Израилын арми Ливан улсын нийслэл Бейрут хотод агаараас довтолж, Хезболла бүлэглэлийн дээд командлагчдын нэгийг устгаснаа зарласан.
Үүнийг өнгөрсөн бямба гарагт Израилын хяналтад байдаг Голаны өндөрлөг дэх хөлбөмбөгийн талбай руу пуужин харваж, 12 хүн амиа алдсаны дийлэнх нь хүүхдүүд байсанд Хезболла бүлэглэлийг буруутган хариу довтолгоо хийсэн хэмээн тайлбарласан юм.