Тамирчид Парисын олимпын хотхоны хоолны чанарыг “голсон” тул өөрчлөхөөр болжээ

2024 оны 7 сарын 30

Arslan.mn 

Парисын зуны олимпын наадам эхлээд удаагүй байхад хоол хүнстэй холбоотой гомдол тамирчдын зүгээс олноор гарах болжээ.

Тухайлбал Их Британийн үндэсний шигшээ баг олимпын хотхоны хоолноос хангалттай шим тэжээл авч чадахгүй байгаа тул өөрийн тогоочийг Парист дуудаж ирүүлсэн байна.

Хоол нь түүхий махтай, тамирчдын уургийн хэрэгцээг нөхөж чадахгүй байгаа зэрэг асуудлуудын улмаас ийм арга хэмжээ авах болсноо Британийн Олимпын Холбооны тэргүүн Энди Энсон тайлбарлажээ.

Германы эрэгтэй хоккейн тамирчид Олимпын хотхоны хоолыг хатуу шүүмжилж, нэг нь бүр “гамшиг” гэж нэрлэсэн тухай DPA агентлаг Ням гарагт мэдээлсэн байна.

Хөнгөн атлетикийн од Захриа Аллерс-Либурд хоолны чанарыг шүүмжилсэн агуулгатай пост ТикТок хуудсандаа нийтэлж, гимнастикийн тамирчин Суни Ли, сагсан бөмбөгийн тамирчин Промайс Амукамара нар дэмжсэн сэтгэгдэл бичжээ.

Олимпын наадмыг зохион байгуулагчид шүүмжлэлийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн байна.

Парис 2024 наадмыг зохион байгуулах хорооны дарга Этиен Тобуа тамирчдын хоол хүнсний орц найрлагыг өөрчилж, 700 кг өндөг, нэг тонн мах зэрэг амьтны гаралтай уургийн бүтээгдэхүүн нэмэх болсныг хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

Олимпын хотхон өдөр бүр 15,000 тамирчинд 40,000 хоолоор үйлчилдэг юм байна.

“Наадмын зохион байгуулагчидтай тохирсны дагуу өндөг, шарсан мах зэрэг тамирчдын хүнсэндээ өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн тоо хэмжээг нэмэгдүүлж байгаа. Одоо бүх хэрэгцээг хангах хэмжээтэй нийлүүлэгдэх болсон” гэж олимпын хотхоны хоолыг бэлтгэдэг “Sodexo Live” компанийн төлөөлөгч мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657978
2 эможи

keyboard_arrow_up