Боксчин М.Энхжаргал олимпын эхний ялалтаа авлаа

2024 оны 7 сарын 28

Arslan.mn

Боксын эмэгтэйчүүдийн 54 кг-д 22 боксчин олимпын медалийн төлөө тулалдаж буй. Манай тамирчин Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хүрэл медальт (2023) "Алдар" спорт хорооны тамирчин М.Энхжаргал эхний даваанд Италийн Сирин Чаараби 5:0 оноогоор илт илүүрхлээ.

Ингэснээр манай боксчин шөвгийн 16-д шалгарч, чансааны №6-д бичигдэж буй ДАШТ-ий мөнгөн медальт (2022) Румыны Лакрамиоара Перичочтой тулалдах юм. Энэ даваанд ялбал Австралийн Тиана Ечегарай, ДАШТ-ий алтан медальт (2022) Туркийн Хатич Акбаш нарын хожсонтой нь тулна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657959
2 эможи

keyboard_arrow_up