Монголын багийн тугч О.Есүгэн өнөөдөр эхний тулаанаа хийнэ
Парис хотноо зуны олимпын 33 дугаар их наадам үргэлжилж байна.
Өнөөдөр Монголын баг тамирчдаас долоо нь өрсөлдөх юм.
Тодруулбал буудлагын 10 метрийн хийн урт бууны төрөлд О.Есүгэн Улаанбаатарын цагаар 15:15 цагт, Н.Баяраа 17:15 цагт цэц мэргэнээ сорино. Мөн буудлагын 10 метрийн хийн гар буун эрэгтэйчүүдийн дасгалын төрөлд 578 оноогоор шилдэг наймт шалгарсан Э.Даваахүү өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:30 минутад финалын шатанд цэц сорих гэж байна.
Энэ удаагийн олимпын наадмаас эхний медалиа хүртээд буй жүдо бөхийн шигшээ багаас эмэгтэйчүүдийн 52 килограммын жинд Э.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 66 килограммын жинд Ё.Басхүү нар Улаанбаатарын цагаар 16:00 цагт зодоглоно.
Мөн энэ өдөр Монголын багийн тугч О.Есүгэн эмэгтэйчүүдийн 50 килограммын жинд эхний тулаанаа 18:36 цагт хийх гэж байна. Түүнчлэн 200 метрийн чөлөөт сэлэлтэд Б.Энххүслэн өнөө шөнө 03:50 цагт хурд хүчээ сорино.









