ПАРИС: Өнөөдөр Монголын 5 тамирчин 4 төрөлд өрсөлдөнө

2024 оны 7 сарын 27

Arslan.mn 

Өнөөдөр Монголын баг тамирчдаас таван тамирчин дөрвөн төрөлд өрсөлдөнө. 

1. С.Жамбалжамц ганцаарчилсан 32,4 км-ын зайд уралдана.

Олимпын наадмын ганцаарчилсан 32.4 км-ийн уралдааны техникийн зөвлөгөөн боллоо.  Дэлхийн шилдэг 34 тамирчны нэрсийг баталж Ази тивээс зөвхөн Казахстаны Федоров, Монголоос С.Жамбалжамцын нэрийг батлав. 

Ганцаарчилсан гараатай тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяр уралдах байсан боловч UCI-ийн шийдвэр өөрчлөгдөв. 

Азиас 10-аад орон Олимпын 1 эрх авсан бол  Казахстан, Монгол, Япон улсад  2 зайд уралдах 2 эрх олгосон юм.

2. Жүдо бөхийн төрөлд Э.Ариунболд эрэгтэйчүүдийн  60 кг-д, Б.Баасанхүү эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдана.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, шинэхэн Ази тивийн болон дэлхийн аварга, ОУХМ  Б. Баасанхүү хүч үзнэ. Манай тамирчны жинд 31 бөх байна. Тэрээр эхлээд Мальта улсын бөхтэй. Ялаад Австри, Хятадын Хонгконгийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт,  Алдар спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э. Ариунболд өрсөлдөнө. Манай тамирчны жинд 25 бөх байна. Тэрээр D зоонд эхний барилдаанаа Египетийн Сэми Юссритэй хийнэ. Ялбал Францтай шөвгийн 8-д үлдэхийн төлөө хүч сорино.

3. ОУХМ Э.Даваахүү  тэмцээнээ эхлүүлнэ.

Буудлага спортын шигшээ багийн тамирчид Парис- 2024 зуны олимпын наадамд өрсөлдөх  3 эрх аваад буй. Маргааш буюу манай цагаар 2024.07.27-ны өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Даваахүү эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд хүч сорих юм. 

4. Боксынхон тулалдана.

“Парис 2024”- зуны олимпын  наадмын боксын төрлийн сугалаа явагдав. Манай улсаас  эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ М.Энхжаргал өрсөлдөнө. Тэрээр эхний даваандаа 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн Чараабитай тулалдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657936
1 эможи

Bat
2024-07-27 15:22
Эрэгтэй боксчин байхгүй билүү
keyboard_arrow_up