Олимп : Монгол тамирчдын өнөөдрийн хуваарь
2024 оны 7 сарын 27
Дөрвөн жил тутам дэлхийн хүмүүсийн хүсэн хүлээдэг наадам болох Олимп албан ёсоор эхэллээ. Франц улсын нийслэл Парис хотноо болж буй энэ удаагийн наадмын нээлт анх удаа цэнгэлдэхийн гадна буюу Сена мөрөн дагуу болов.
Олимпын наадмын төрлүүдэд өнөөдөр өрсөлдөх Монголын тамирчдын хуваарийг танилцуулж байна.
Долоодугаар сарын 27:
- 15:00 цаг. Буудлага. Холимог багийн хийн урт бууны 10 метрийн урьдчилсан дасгал. Нянтайн Баяраа, Оюунбатын Есүгэн.
- 16:00 цаг. Жүдо. Эрэгтэй -60 кг жин. Энхтайваны Ариунболд
- 16:00 цаг. Жүдо. Эмэгтэй -48 кг жин. Бавуудоржийн Баасанхүү
- 16:30 цаг. Буудлага. Эрэгтэй хийн гар бууны 10 метрийн урьдчилсан дасгал. Энхтайваны Даваахүү
- 16:30 цаг. Буудлага. Холимог багийн хийн урт бууны 10 метрийн шигшээ дасгал. Нянтайн Баяраа, Оюунбатын Есүгэн.
- 22:00 цаг. Жүдо. Эмэгтэй -48, эрэгтэй -60 кг жингийн медалийн барилдаанууд.
- 22:32 цаг. Дугуй. Дугуйн замын эрэгтэй ганцаарчилсан Time Trial төрөл.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
657933
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс