Д.Трампын амь насанд халдах гэсэн оролдлого гарчээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Д.Трампын амь насанд халдах гэсэн оролдлого гарчээ. Тодруулбал, өнөөдөр /2024.07.14/ түүнийг АНУ-ын Пенсильвани мужид үг хэлэх үеэр буун дуу гарсан байна. Энэ үеэр нэр дэвшигч Д.Трамп бэртэж гэмтсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд түүний чих нь цустай байсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Харин АНУ-ын нууц албаны хэвлэлийн төлөөлөгч Энтони Гуглиелми, "Д.Трампын жагсаал дээр буудсан хэргийн газраас нэг үзэгч, буудсан этгээд амь үрэгдсэн болох"-ыг баталжээ. Тодруулбал, гал нээсэн этгээд жагсаалын талбайн гаднах толгодоос тайз руу хэд хэдэн удаа буудсан. АНУ-ын нууц алба шуурхай арга хэмжээ авсан ба ерөнхийлөгч асан Д.Трамд аюулгүй байгаа гэж мэдэгджээ. Мөн тэрээр, "тус халдлагын үеэр нэг үзэгч нас барж, хоёр хүн хүнд шархадсан" гэж нэмж хэлжээ.









