ПАРИС 2024: Олимпын бамбар замдаа гарлаа

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

"Парис 2024" олимпын бамбар өнөөдөр Грекийн Олимпиадад бадамлаж, Францын Парис хот хүртэлх аялалдаа гарлаа. 

Олимпын бамбар нь 10 гаруй хоног Грекийн газар нутгаар аялсны дараа "Белем" хөлөг онгоцоор газар дундын тэнгисийг туулан тавдугаар сарын 8-нд Францын Марсель хотноо очих хуваарьтай юм.

Цар тахлын улмаас "Токио 2020" зуны олимп, "Бээжин 2022" өвлийн олимпын бамбарын буухиаг үзэгчгүй зохион байгуулсан. Тэгвэл энэ жилийн олимпын буухиан галыг асаах ёслолд Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны тэргүүн Томас Бах, Грекийн Үндэсний Олимпын Хороо (ГҮОХ)-ны Ерөнхийлөгч Катерина Сакелларопулу нарын 600 гаруй албан тушаалтан оролцлоо.

Грекийн жүжигчин Мэри Мина тэргүүтэй санваартнууд бурхнаас гал гуйж байгаагаар олимпын бамбарыг асаах ёслол эхэлсэн юм. 

Олимпын бамбарын буухиа Грек даяар 10 хоног аялахдаа 41 бүсэд 600 гаруй хүний гар дамжих ёстой. Нийт 5,000 км зам туулсны эцэст Грекийн Афин хотод байрлах "Панатинаикос" цэнгэлдэхэд ирснээр Францын талд хүлээлгэх ёслолын ажиллагаа болно. 

Эхний буухиаг Токиогийн олимпын аварга, завины тамирчин Стефанос Доускас эхлүүлсэн. Тэрбээр эхний 400 метрийг туулсны дараа Францын тамирчин Лор Манадоуд шилжүүлэв. Л.Манадоу мөн 500 метр гүйсний эцэст дараагийн хүнд шилжүүлснээр Грекийг тойрох олимпын бамбарын аялал замдаа гарлаа.

Л.Манадоу Францын талаас буухиаг авч явах багийн ахлагчаар томилогдсон. Энэ багт түүний төрсөн дүү Флоренс Манадоу, болон паралимпын аварга Мона Францис, Дмитри Павад нар багтсан юм.   

Сонирхуулахад Лор Манадоу 2004 онд 17 настайдаа Афины олимпоос гурван медаль хүртэж байв. Усанд сэлэлтийн төрлөөр олимпоос медаль хүртсэн Францын анхны эмэгтэй тамирчин болж түүхэнд нэрээ үлдээсэн билээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656334
0 эможи

keyboard_arrow_up