НАТО-ийн гишүүн орон Польш руу ОХУ-ын пуужин зөвшөөрөлгүй нэвтэрчээ

2023 оны 12 сарын 30

Arslan.mn

Өчигдөр Польшийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдсан талаар мэдээлэл цахим орчинд өрнөсөн. 

Тэгвэл Польшийн талаас мэдээллэж буйгаар "ОХУ-ын пуужин зөвшөөрөлгүй Польшийн агаарын хилээр нэвтэрчээ. Польш нь өөрөө НАТО-ын гишүүн улс бөгөөд хэрэв НАТО-ын аль нэг улс руу дайрсан тохиолдолд бусад гишүүн орнууд хариу арга хэмжээ авахад нэгддэг байна. 

ОХУ-ын хувьд Украйныг НАТО-д элсэхээс нь урьтаж халдан дайныг эхлүүлсэн гэж олон улсад үзэж буй. 

ОХУ-аас Польш руу пуужин харвахтай  зэрэгцэн Украйны хэд хэдэн хотууд руу халдлага үйлдсэн байна. 

Харин Варшав дахь ОХУ-ын хэргийг түр хамаарагч Андрей Ордаш РИА Новости агентлаг өгсөн мэдээлэлдээ “ОХУ-ын пуужин Польш Улсын агаарын бүсэд нэвтэрч, хил зөрчсөн гэх ямар ч нотлох баримт надад ирүүлээгүй. Тухайлбал, Арванхоёрдугаар сарын 29-ний өглөө агаарын биет Польшийн агаарын орон зайг зөрчсөн гэх үндэслэлгүй нотолгоог надад өгсөн. Польшийн мэргэжилтнүүд үүнийг Оросын удирдлагатай пуужин гэж тодорхойлсон” гэжээ. Харин Баасан гарагийн /2023.12.29/ үүрээр Польшийн хоёр, Америкийн хоёр F-16 сөнөөгч онгоц холбоотны агаарын танкийг хөөн гаргасан гэж Польшийн Зэвсэгт хүчний ажиллагааны командлагч X хуудсанд бичжээ.

Хэрэв ОХУ НАТО-ын гишүүн аль нэг орон руу дайрахад дэлхийн шинэ дайн үүсэх эрсдэл, айдас байгаа юм. Улмаар дэлхийн улс орнуудын эдийн засагт хүндрэл учрах эрсдэл хүлээж буй. Тиймээс Польшийн нөхцөл байдал олны анхааралд байна.

 Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653709
2 эможи

z
2023-12-31 10:18
agaariin tank gej yu be
keyboard_arrow_up