Далай лам хүүхдийн уруул дээр үнссэн үйлдэлдээ уучлалт гуйжээ
Төвдүүд хэлээ гарган мэндчилдэг соёлтой ард түмэн. Гэвч Дээрхийн гэгээн XIV Далай лам энэтхэг хүүтэй мэндчилэхдээ түүнийг тэвэрч, уруул дээр нь үнсэн, хэлээ гаргаад "хэлийг минь хөх" гэж хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэжээ. Тус бичлэг дэлхийн олон улсын хэвлэлүүдээр цацагдсан бөгөөд хүмүүс тун таагүй хүлээн авсан байна.
Хүү "Таныг тэвэрч болох уу?" гэхэд нь 87 настай Далай лам "Тэг тэг" гээд тайзнаа гарган тэвэрчээ. Дараа нь хүүгийн уруул дээр үнссэнээ, хэлээ гарган мэндчилээд "Хэлийг минь хөх" гэхэд цугласан олон инээцгээсэн байна.
Зарим хүн тус бичлэгийг тун таагүй хүлээн авч, Далай лам ёс зүйгүй үйлдэл гаргалаа гэж үзсэн бол зарим нь Далай лам зүгээр л хошигнож байсан хэмээн бичжээ.
Ням гарагт уг бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдаж, олны шүүмжлэлд өртсөний дараа Далай лам болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлэн хүү болон түүний гэр бүлээс уучлалт хүссэн тухай Твиттер хуудсаар нь дамжуулан мэдэгджээ.