ДАШТ болж буй хотод ГАЛ ГАРЧЭЭ
Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарт болж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тэмцээн зохиогдож буй Лусайл хотод асарт гал гарч, хөгжөөн дэмжигчдийн тосгоны ойр орчим хар утаа бүрхэв.
Олон улсын мэдээллийн агентлагаар мэдээлснээр, түймэр хотод баригдаж буй өөр барилгаас гарсан бөгөөд галыг бүрэн унтраасан гэжээ. Одоогийн байдлаар хүн бэртэж гэмтээгүй байна. Цахим сүлжээнд тарсан зураг, бичлэгээс харахад гал ДАШТ болж буй хотхоноос гурван км орчим зайд байна. Орон нутгийн цагаар үдээс хойш дээр гал гарчээ.
Катарын засгийн газар ДАШТ эхлэхээс өмнө Лусаил хотод олон тэрбум фунт стерлинг зарцуулж, хотхоныг бий болгосон.
Эх сурвалжийн мэдээлснээр, 40 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийсний дийлэнх нь шинэ зочид буудал, аялал жуулчлалын цэгүүдэд зарцуулагджээ.