Алихан Смайлов Казахстаны ерөнхий сайд боллоо

2022 оны 1 сарын 12

Arslan.mn

Казахстаны Ерөнхийлөгч Касым Токаев шинэчилсэн засгийн газрын бүрэлдэхүүнээ өчигдөр танилцуулав. Тус улсын шинэ ерөнхий сайдаар Алихан Смайлов томилогдсон тухай “Kazinform” хуудаст мэдээлжээ. Түүнийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Ерөнхийлөгч Касым Токаев гаргасан байна. Санал хураалтын үеэр 89 депутат түүнд саналаа өгчээ.

Алихан Смайлов 2015-2018 оны хугацаанд Казахстаны ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байжээ. 2018-2019 онд Сангийн сайд, 2019 оноос Тэргүүн шадар сайдаар ажиллаж буй юм.

Алихан Смайловоос гадна шинээр томилогдсон сайд нарыг өнөөдөр танилцуулсан. Энэ дагуу Нийгмийн хөгжлийн сайд Аскар Умаров, Хууль зүйн сайд Канат Мусин, Эрүүл мэндийн сайд Ажар Ганият, Аж үйлдвэр дэд бүтцийн хөгжлийн сайд Каирбек Ускенбаев, Үндэсний эдийн засгийн сайд Алибек Куантыров, Эрчим хүчний сайд Булар Акшулаков нар тангаргаа өргөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633763
0 эможи

ИРГЭН
2022-01-12 22:36
УТСАН ХҮҮХЭЛДЭЙГЭЭ ТАВИЖ ДЭЭ,
ЭМЭЭ
2022-01-12 21:23
ЗАЙЛУУЛ ДАА . ЭНЭ ЁРӨНХИЙЛӨГЧ НЬ ЗАЙЛСАН БОЛ ДЭЭР БАЙЖ ДЭЭ . НЭМЭГДЭХҮҮНИЙ БАЙРЫГ СОЛИОД НИЙЛБЭРИЙН ЧАНАР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ГЭДЭГ ШИГ ЮМ БОЛЧИХ ВИЙ ДЭЭ. ГЭХДЭЭ ТЭД НЭГИЙГ УХААРАА БАЙЛГҮЙ ДЭЭ . ЗОРИГТОЙ АРД ТҮМЭН АМЖИЛТ ХҮСЭЁ !!!
keyboard_arrow_up