Хонг Конгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас метро, банкнууд хаагдлаа

2019 оны 10 сарын 06

Баасан гарагт Хонг Конгийн эрх баригчид колонийн үеийн онц байдлын хуулийг сэргээн хэрэгжүүлж эхэлснийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл эрчимжлээ.

Arslan.mn

Үүний улмаас Бямба гарагт Хонг Конгийн метроны систем зогсож, банк, худалдааны төвүүд хаалгаа барьсан байна.

Сүүлийн хагас зуун жил ганц ч удаа хэрэглэж байгаагүй хуучны хуулийг сэргээснээр Хонг Конгийн засаг захиргаа нийгмийн дэг журмыг тогтоох зорилгоор ямар ч арга хэмжээ авах эрх мэдэлтэй болж байгаа юм.

Эхний арга хэмжээ нь Баасан гарагийн шөнө дундаас хэрэгжиж эхэлсэн журам байв. Уг журам нь олон нийтийг хамарсан жагсаал цуглааны үеэр нүүрэндээ баг зүүхийг иргэдэд хоригложээ.

Өнөөдөр буюу Ням гарагт багны хоригийг эсэргүүцсэн томоохон жагсаал төлөвлөгдөөд байна. Үүнийг угтан тус хотын MTR гэгддэг метроны систем бүхэлдээ зогсож, ихэнх дэлгүүр, худалдааны төвүүд, банкнууд Бямба гарагийн үдээс хойш хаалгаа барьжээ.

Их хотын амьдралд чухал үүрэгтэй 24 цагийн турш ажилладаг 7-Eleven дэлгүүрийн сүлжээ хүртэл өчигдөр үдээс хойшоос эхлэн хаагдсан байна. ATM машины дараалал нэмэгдэж, хүнсний дэлгүүрүүд хэвийн үеэс өндөр ачаалалтай байжээ.

Нүүрний багны хориг хэрэгжиж эхэлсний дараа Хонг Конгт цагдаа, тэмцэгчдийн хооронд хэд хэдэн мөргөлдөөн гарсан юм. 

Баасан гарагийн шөнийн хүчирхийллийн дараа Хонг Конгийн захирагч мэдэгдэл гаргахдаа тэмцэгчдийг буруутгаж, иргэдэд өөрийг нь дэмжиж ажиллахыг уриалжээ.

“Хүчирхийлэл ноцтой түвшинд хүрсэн нь Хонг Конгийн нийгэм аюулын ирмэгт байгааг харууллаа” гэж захирагч Кэрри Лам энэ үеэр мэдэгдсэн байна.

Өчигдөр бас Их Британид суугаа Хятадын элчин сайд Лю Шаоминь BBC сувгийн Newsnight хөтөлбөрт оролцохдоо Хонг Конгийн нөхцөл байдал хяналтаас гарвал Бээжин оролцох боломжтойг хэлжээ.

“Хэрвээ хотын нөхцөл байдал Хонг Конгийн засаг захиргааны хяналтаас гарвал төв засгийн газар зүгээр хараад суухгүй. Одоогоор Хонг Конгийн засаг захиргаа болон захирагч хяналтаа хараахан алдаагүй байна. Бид ч тэдэнд бүрэн итгэж байгаа” гэж тэр ярьсан байна.

 

Эх сурвалж: The Guardian

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608909
0 эможи

Зочин
2019-10-06 22:54
Зочин
2019-10-06 19:01
keyboard_arrow_up