Владимир Путин: Далай ламын айлчлалыг манайд хориглоогүй

2019 оны 5 сарын 21

Энэ сарын 16-нд Сочи хотод дотоодын сэтгүүлчидтэй хамт “Правда и Справедливость” нэртэй хэлэлцүүлэгт оролцохдоо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Төвдийн Буддын шашны тэргүүн Далай ламын айлчлалын талаар асуултад хариулжээ.

Arslan.mn

Далай ламын айлчлалыг Орост хориглосон эсэхийг асуухад тэрээр “Орост ирэхийг нь хориглоогүй. Гэхдээ манай оронд Буддын шашинтнууд тийм ч олон тоотой байдаггүй. ОХУ-ын эрх баригчид хүмүүсийг шашнаар ялгаварлан гадуурхахын эсрэг бодлого баримталдаг” гэж хариулсан байна.

Дараа нь Путин “Буддын шашинтан олонтой зарим улсууд Далай ламтай сайн харилцаатай байдаггүй. Ямартай ч энэ бол бодож үзэх ёстой асуудал” гэж хэлжээ.

Өмнө нь ОХУ-ын гадаад хэргийн яам Далай ламын үйл ажиллагаанд “улс төрийн нөлөө” байдгийн улмаас хүлээж авах боломжгүй гэж мэдэгдэж байсан юм.

 

Эх сурвалж: ТАСС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
603745
2 эможи

Зочин
2019-05-22 16:33
хужаагаас айдаг ш дээ путин гуай
keyboard_arrow_up