Улс орнуудын удирдагчид Францад цуглан Дэлхийн Нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэнэ

2018 оны 11 сарын 05

Долоо хоног үргэлжлэх Дэлхийн Нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээ өчигдөр буюу Ням гарагт Франц улсад эхэллээ.

Arslan.mn

Уг арга хэмжээнд дэлхийн 80 орчим улсын удирдагчид оролцох төлөвлөгөөтэй байна. Франц орон даяар оршдог олон зуун мянган цэрэг эрс амь үрэгдсэн тулааны талбаруудад тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон зочлон, цуврал арга хэмжээнүүдэд оролцох юм.

Тухайлбал Вердум, Сомме зэрэг газрууд дахь тулааны талбаруудад Британий ерөнхий сайд Тереза Мэй оролцох гэж байгаа гэнэ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Францад ирж дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэхийн хажуугаар богино уулзалт хийх төлөвтэй байна.

Ойн арга хэмжээний хаалт Парисын Ялалтын хаалганы дэргэд арваннэгдүгээр сарын 11-нд буюу 11 дүгээр сарын 11 дэх өдрийн 11 цагт эхлэх юм.

Уг арга хэмжээнд АНУ, ОХУ-ын удирдагч нараас гадна Германы канцлерь Ангела Меркель оролцоно. Сүүлийн жилүүдэд Исламистуудын халдлагад олон удаа өртсөн Франц улс энэ арга хэмжээг дээд зэргийн хамгаалалтын дор зохион байгуулах гэж байна.

Дэлхийн нэгдүгээр дайны ихэнх тулаанууд Франц, Бельгийн нутаг дэвсгэрт болсон байдаг. Дайны үр дүнд Оттоман, Орос, Герман, Австри-Унгарын эзэнт гүрнүүдийн үе өнгөрч, нийтдээ 16 сая орчим хүн амиа алдсан юм.

 

Эх сурвалж: AFP

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596883
0 эможи

keyboard_arrow_up