Япончуудын амжилтын 16 нууц
Япон улс бол дэлхий дээрх хамгийн ер бусын орнуудын нэг. Учир нь энд олон зуун жил дамжсан өв уламжлал өнөө цагийн техник технологийн дэвшилтэй сүлэлдэн оршдог. Наран улсын иргэд хөгжлийн бүх л үр шимийг чадварлагаар ашиглахаас гадна олон зуун жил баримталсан дүрэм журмаа зөрчдөггүй.
Дэлхийд хөгжлөөрөө түүчээлэгч Япон орны хөгжлийн нууцуудаас хуваалцаж байна.
Токио – дэлхийн хамгийн “аюулгүй” мегаполис
The Economist Intelligence Unit судалгааны хүрээлэн жил бүр дэлхийн аюулгүй хотуудыг жагсаадаг. Ингэхдээ иргэний хүний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хамгаалал, хотын дэд бүтэц зэрэг шалгуурыг харгалздаг. Эдгээр шалгуурын нийлбэр үзүүлэлтээр Токио хот жагсаалтыг тэргүүлжээ. 2-рт Сингапур орсон бол, 3-рт Японы өөр нэг хот Осака жагссан байна.
Маш ойлгомжтой тайлбар
Японд та хаа ч зорчсон дэлгэрэнгүй тайлбар бүхий хаяг, самбар таныг угтана. Гадны иргэдэд зориулан англиар хөрвүүлэхээс гадна, харсан хэн ч ойлгохоор зургаар ч давхар дүрслэн тайлбарласан байдаг.
Япон хүүхдүүд нэгдсэн нэг төрсөн өдөртэй
Тухайн ондоо 3, 5, 7 нас хүрсэн хүүхдүүдийн төрсөн өдрийн баярыг жил бүрийн 11-р сарын 15-нд тэмдэглэдэг. Үндэсний хэмжээний томоохон тус баярыг “Сити-Го-Сан” буюу монгол хэлнээ хөрвүүлбэл “Долоо-тав-гурав” гэж нэрлэдэг. Япончууд сондгой тоонд асар их хүч шингэсэн байдаг гэж бэлгэддэг учир 3, 5, 7 насыг сонгодог байна.
Бүх нийтийн дасгал хөдөлгөөн
Японд дунд сургуулийн сурагчид, төрийн болон хувийн байгууллагын ажилтан алба хаагчид шинэ өдөр бүрийг идэвхтэй дасгал хөдөлгөөн, бясалгалаар эхлүүлдэг. Энэ уламжлал 1928 оноос эхлэлтэй. Ажилтнуудын сэтгэл санааг дэмжиж, ажлын бүтээмжийгадна баг хамт олны ажиллагааг идэвхжүүлэх ач холбогдолтой. Магадгүй Японд баг хамт олны ажиллагаа өндөр хөгжсөн нууц үүнтэй холбоотой байхыг шинжээч судлаачид үгүйсгэхгүй байна.
“Урамшууллын” баасан гараг
Япончууд хэт их ажилладаг нь нууц биш. Өдөртөө 2-3 цаг ажил дээрээ илүү саатах нь хэвийн үзэгдэл. Тэгвэл иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, сэтгэлзүйгээр нь дэмжихийн тулд Засгийн газраас Premium Friday буюу “Урамшууллын баасан гараг” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн баасан гарагт иргэн бүр тогтсон цагаас эрт ажил тарах боломжтой юм байна. Энэ хөнгөлөлтийг Сангийн сайд Хирошигэ Сэко анх хэрэгжүүлж, ажлаа эрт тарж, кёрлинг тоглохоор явжээ. Ингэснээр иргэддээ ч энэ хөнгөлөлтийг өөрт ашигтайгаар эдлэхийг уриалсан байна.
Мянган жилийн түүхтэй компаниуд
Японд өмчийн эрхзүйг чанд баримтлан сахидаг. Тиймээс олон зуун жил, бүр мянган жилийн түүхтэй компани энд олон бий. Жишээ нь, “Хоси” рекан. Энэхүү дэн буудал нь 718 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Нэгэн гэр бүл 46 үе удам дамжин тус дэн буудлыг ажиллуулсаар иржээ.
Амьтдад зориулсан “үлгэрийн” дархан цаазат газар
Жишээ нь, Хонсю арлын Мияги мужид байрлах “Цао” гэх үнэгний тосгон (Zao Fox Village). Хүссэн хүн бүр энд зочилж, зэрлэг үнэг харахаас гадна, тэдгээр амьтдыг хооллох боломжтой юм.
Автозамын “шуурхай” засвар
2016 оны сүүлчээр Фукуока хотод нэгэн автозам ийнхүү нурж, 15 метр гүнзгий нүх үүссэн. Автозам доогуур метроны шугам шинээр барих ажил хийгдэж байсантай тус ослыг холбон тайлбарласан. Хотын мэргэжилтнүүд асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, 48 цагийн дотор засварлажээ. Хоёр хоногийн дотор л автозамыг бүрэн засварлаж, аварга том нүх огт үүсээгүй мэт болгосон байна. Японы автозамын засварчдын хөдөлмөрийг сошиал ертөнцөд тухайн үед дэлхий нийтээрээ шагширч байсан юм.
“Халамжтай” засварын ажилтнууд
Япончууд бие биедээ “халамжтай”. Жишээ нь, дулааны шугам сүлжээний ажил хийж байгаа эдгээр хүмүүс бусдын машиныг гялгар уутаар бүрхэж, засварын ажлын үеэр бохирдуулахаас сэргийлжээ. Энэ мэт бие биенээ хүндэтгэж, аль болох төвөг удаж, амьдралыг нь хүндрүүлэхийг хүсдэггүй.
Өнцөг булан бүрийг овжин ашигладаг
Япончууд ихэвчлэн зай талбай багатай орон байранд оршин суудаг. Гэхдээ интерьерын зөв зохистой шийдлийн ачаар жижиг талбайд ч тав тухыг цөм бүрдүүлсэн байдаг.
Жижиг зүйлийг ч орхигдуулахгүй
Муу усны хоолойн тагийг хүртэл ингэж будаж чимэглэжээ. Зарим нь бүр музейн үзмэрээс ч дутахааргүй харагдаж байгаа юм.
«Сум мэт хурдан галт тэрэг»
“Шинкасэн” хурдны галт тэргийг зүгээр ч нэг сумтай зүйрлэдэггүй. Тус галт тэрэг цагт 300 км хүртэл хурдлах чадалтай. Ингэснээр хотоос зайдуу оршин суудаг иргэдэд хичээл, ажилдаа богино хугацаанд, хожимдолгүй хүрэх боломж олгодог. Япончууд цагийг маш хатуу чанд барьдаг. Бусдын буруугаас болсон ч бай хоцрохыг хүлээж авдаггүй.
Бүх гар утсанд суурилуулсан гамшгийн үед анхааруулах систем
Үндэсний хэмжээнд гамшгаас сэргийлэх J-Alert системийн хажуугаар ард иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, чанга яригч, түүнчлэн SMS-ээр дамжуулан иргэдэд байгалийн онц үзэгдэл, гамшгийн талаар анхааруулдаг. Энэ систем нь бүх үүрэн гаран утсанд суурилсан байдаг. Шаардлагатай тохиолдолд орон нутгийн эрх баригчид 4-20 секундын дотор гамшгийн мэдээлэл түгээдэг байна.
Олон төрөл зүйлийн хоол хүнс
Японд уламжлалт окономияки гамбираас эхлээд сакурагийн амттай шоколад гээд олон төрөл зүйлийн хоол хүнс амтлах боломжтой. Бүр удахгүй лего тоглоомон кафе нээгдэх гэж байна. Тус кафе бүх бүтээгдэхүүн, хоолоо лего тоглоом хэлбэрээр бэлтгэх юм.
Энгийн нэг хүнсээр урлагийн бүтээл туурвих
Японд “мукимоно” урлаг өндөр хөгжсөн. “Мукимоно” гэдэг нь жимс, ногоогоор урлагийн бүтээл туурвих. Нутаг нутгийн онцлогоос шалтгаалан “мукимоно” нь өөр өөр хэлбэр дүрстэй байна. Хоол хүнсээр урлагийн бүтээл туурвихад “хочо” гэх тусгай хутга ашигладаг байна.
Шүдний цооролт ч эмчлэх оо
Японы эрдэмтэн Казуе Ямагашигийн санаачлан бүтээсэн шүдний оо нь цоорсон шүдийг ч эмчлэх ач тустай. Тодруулбал, шүдний цоорсон хэсгийг ямар нэгэн өвдөлтгүйгээр битүүлнэ. Оонд агуулагдах бодис хагарсан шүдний гадаргууг бага зэрэг хайлуулна. 3 минутын дараа шүдний оо талстжиж, хиймэл материал нь шүдний эмаль адил хэлбэрт орж, цоорсон хэсгийг битүүлдэг байна.
Эх сурвалж: TV5
|