БРИКС-ын орнуудын удирдагчдын уулзалтын 10 жилийг ойг тэмдэглэх хурал боллоо
БРИКС-ын орнуудын удирдагчдын уулзалтын 10 жилийг ойг тэмдэглэх албан ёсны бус хурал 27-нд Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса, Бразилийн ерөнхийлөгч Мишел Темер, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар уулзалтад оролцсон байна.
БРИКС-ын орнуудын удирдагчдын уулзалт 10 жилийн турш, БРИКС-ын хамтын ажиллагаа баялаг амжилат олсныг хуралд оролцсон удирдагчид идэвхтэй үнэлж, БРИКС-ын орнуудын ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал санаачилга дэвшүүлж, багтаамжтай нэмэгдэж, хамтаар цэцэглэн хөгжсөн ирээдүйг хамтаар байгуулахыг санал нэгтэй зөвшөөрсөн байна.
2009 оны Екатеринбургийн уулзалтаас Йоханнесбургийн уулзалт болтол, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагаа ер бусын замналыг туулж, 5 орны ард түмэнд хүртээмжтэй болж, дэлхийн эдийн засгийн нэмэгдэлд тус дөхөм үзүүлэн, дэлхийн засаглалыг боловсронгуй болгоход чухал үйлдэл үзүүлсэн байна гэж хуралд оролцсон бусад удирдагчид илэрхийлжээ.
Эх сурвалж: Mongol.cri.cn
|









