Дэлхийн худалдааны дайныг хэн дэгдээж байна вэ?

2018 оны 7 сарын 24

Arslan.mn

Хоёр хоног үргэлжилсэн 20-н бүлгийн сангийн сайд болон төв банкны ерөнхийлөгчийн хурал 22-нд Аргентины нийслэл Буэнос-Айрест өндөрлөж, худалдааны асуудал нь хамгийн их анхаарал татсан асуудал болов. Хурлаас хамтарсан мэдэгдэл гаргаж, улс орнууд яриа хэлцлээ эрчимжүүлэн худалдааны маргаанаас болж дэлхийн эдийн засагт эрсдэл бий болгож буйг даван гарахыг чухалчилсан боловч Францын сангийн сайд Бруно Лэ Майр, АНУ эн тэргүүнд ган болон хөнгөн цагаан бүтээгдэхүүнд нэмэн тавьж буй гаалийн татвараа цуцлах хэрэгтэй, эс тэгвэл Европын холбоо АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр хийхийн аргагүй гэж илэрхийлжээ. 

АНУ энэ оны 3-р сараас 1962 онд баталсан “Худалдааны өргөтгөсөн хууль”-ийн 232-р заалтын дагуу импортын ган, хөнгөн цагааны бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж хураах худалдааны дайныг өдөөсөн юм. АНУ дэлхийн худалдааны маргааныг тасралтгүй шат өгсүүлж байна. АНУ нэг талаар асуудлыг зохицуулах хариуцлагыг БНХАУ, ЕХ зэрэг худалдааны гол түншүүдээ түлхэж, өөрөө “хохирогч”-ын дүрд тоглож, асуудлыг зохицуулах зангилаа нь нөгөө талд байна гэж хэлж байна. Нөгөө талаар АНУ урьдаар гар хөдөлж, гаалийн татварын шийдмийг далайж, өдөөлөг хийж байна. Жишээлэхэд, импортын ган хөнгөн цагааны бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмэн хураасны дараа АНУ Европын холбооноос импортолж байгаа авто машинд гаалийн татвар нэмэгдүүлнэ гэж заналхийлэв. Мөн Хятадаас импортолж байгаа 50 тэрбум ам долларын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмэн оногдуулж байснаа 200 тэрбум ам долларын бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмэн хураана гэж мэдэгдэв.

АНУ-ын ийнхүү гаалийн татвар нэмэн хураахаар дамжин бусдыг гартаа барихаар оролдож байгаа үйл ажиллагаанд БНХАУ, ЕХ гэсэнгүй, Канад, Мексик, Энэтхэг, Турк зэрэг орон бүгд хариу арга хэмжээ авч байна. мөн ДХБ-ын маргааныг зохицуулах механизмд өргөдөл өгч зарга мэдүүлж байна. Хариу арга хэмжээ буюу зарга мэдүүлэх зэрэг нь бүгд талуудын ДХБ-ын механизмын хүрээнд зөвшилцөн хэлэлцээ хийх гэсэн эрэл хүсэлтийг харуулж байгаа юм. 

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристине Лигарде

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристине Лигарде

20-ын бүлгийн сангийн сайд болон Төв банкны ерөнхийлөгчийн хурал дээр, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристине Лигарде энэ удаагийн худалдааны дайн үргэлжлэх нь дэлхийн эдийн засгийн нэмэгдэлд сөрөг нөлөө үзүүлнэ гэж сэтгэл түгшиж байгаагаа шууд илэрхийлжээ. АНУ-ын JPMorgan-ын мэдээлснээр, Трампын засгийн газар заналхийлж буй гаалийн татвар нэмэн хураах арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхэд хамрах бүтээгдэхүүний хэмжээ нь Америкийн импортын нийт хэмжээний 1/3 хувь л эзэлнэ. АНУ-ын засгийн газар үүгээр үндэслэл болгож энэ дайныг удаан хугацаагаар хийх боломжтой гэж үзэж байна.

Үнэн ийм гэж үү? Өнөөдрийн даяаршлын байдалд худалдаа нь дан ганц худалдаа биш болсон юм. Их Британийн “Файнэншл таймс” сонин 21-нд өгүүлэл нийтэлж, АНУ-ын ДХБ-ын дүрмээс зөрчсөн үйл ажиллагаа болон худалдааны ивээх үзлийг санаачилж, худалдааны дайн өдөөж буй нь худалдааны ивээх үзлийг толгой өндийлгөж байгаа бөгөөд геополитикийн нөлөөг бий болгож, эмзэг байгаа олон улсын дэг журамд “ноцтой нөлөө” учруулах болно гэжээ. 

Францын сангийн сайд Бруно Лэ Майр, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучинтэй хамт

Францын сангийн сайд Бруно Лэ Майр, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучинтэй хамт

Дэлхийн худалдааны дайныг хэн хяналтдаа авч дайн өдөөж байгаа бэ? Трампад “Америкийн дайсан” хэмээгдэж буй Европын холбоо өөрийгөө АНУ-ын “холбоотон” гэж хэлсээр байгаа хэдий ч “холбоотон” нь үүрд өөрчлөгдөхгүй биш. Францын сангийн сайд Бруно Лэ Майрын, АНУ “ёс номлолтой байж”, “Олон талт худалдааны дүрмийг хүндэтгэн” Европын холбоо болон Хятад улстай яриа хэлцлээр маргаанаа зохицуулах хэрэгтэй гэв. АНУ-ын засгийн газар түүний үгийг ойлгосон эсэх бол ...  

Эх сурвалж: Mongol.cri.cn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593091
0 эможи

keyboard_arrow_up