Дональд Трамп: “ZTE” АНУ-д бизнесээ хэвийн явуулах боломжтой
"БНХАУ-ын үүрэн телефоны оператор “ZTE” компани 1.3 тэрбум ам.долларын торгууль төлсөн нөхцөлд АНУ-д бизнесээ эргээд хэвийн явуулах боломжтой" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна. Түүнчлэн тус компани үйл ажиллагаагаа АНУ-ын хууль сахиулагчдын хяналт дор явуулах шаардлагатай болж байгаа аж. Ингэснээр АНУ-ын компаниудаас тоног, төхөөрөмжийн эд анги худалдан авах эрхтэй болох юм байна.
“ZTE” компани үүнээс өмнө БНАСАУ болон Иранд тоног, төхөөрөмж худалдаж, АНУ-ын хоригийг зөрчсөнийхөө төлөө нэг тэрбум ам.долларын торгууль төлсөн юм. Түүнчлэн АНУ тус компанид долоон жилийн хориг тавьсан аж. Ингэснээр “ZTE” компани 3.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тооцоо гарчээ. Улмаар АНУ-д үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүй болоод байсан юм. “ZTE”-ийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс АНУ БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээнд ахиц гарах эсэх нь тодорхойлогдохоор байгааг ажиглагчид хэлж байна.
Эх сурвалж: Bloomberg