Улс төрийн сурталчилгааг Фэйсбүүк компани ил захидлаар баталгаажуулахаар боллоо

2018 оны 2 сарын 19

Arslan.mn

Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ болох Фэйсбүүк удахгүй хуучны шуудангийн системийг АНУ-ын улс төрийн сонгуульд гадны нөлөө орохоос хамгаалахад ашиглахаар боллоо.

2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Оросын тагнуулууд фэйсбүүк сүлжээг ашиглан нөлөөлсөн гэж үзэж байгаа. Тиймээс дахин ийм алдаа гаргахгүйн тулд тус компани улс төрийн агуулгатай сурталчилгаа захиалсан этгээдийн шуудангийн хаягаар ил захидал илгээж байхаар болжээ.

Ингэснээр захиалагч этгээд нь АНУ-д оршин суугч гэдгийг батлах ба ил захидал дээр өгөгдсөн кодыг оруулснаар захиалга нь идэвхжих юм.

Энэхүү аргыг ирэх арваннэгдүгээр сард болох сенатын ээлжит сонгуульд ашиглахаар болжээ.

Өнгөрсөн долоо хоногт тусгай прокурор Роберт Мюллер ОХУ-ын 13 иргэнийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэж оролдсон гэж дүгнээд ялласан юм. Түүний дүгнэлтээр рестораны эзэн, “Путины тогооч” хочтой Евгений Пригожины санхүүжүүлсэн Оросын тусгай албаныхан АНУ-д зорчиж, сонгуулийн кампайнд нөлөөлөх арга замыг судалж байжээ.

Үүнийхээ дараа тэд фэйсбүүкийн сурталчилгааны сувгийг ашиглан улс төрийн хувьд тогтворгүй нийгмийн хэсэгт зориулсан ажиллагаа явуулж, нэр дэвшигч Дональд Трамп, Берни Сандерс нарыг дэмжих, Хиллари Клинтон, Марко Рубио, Тэд Круз нарын эсрэг мэдээлэл тараах арга хэмжээг авсан гэнэ.

Мөн сошиал сүлжээгээр залуу үеийнхнийг сонгуульд оролцуулахын эсрэг суртал нэвтрүүлэг явуулсан гэж дүгнэлтэд өгүүлжээ. Гэхдээ энэхүү явууллага нь ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: IKON.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54018
0 эможи
keyboard_arrow_up