2017 онд 50 сэтгүүлч бусдад хорлогдон амь насаа алджээ

2017 оны 12 сарын 20

Энэ онд ажил үүргээ гүйцэтгэж явсан мэргэжлийн 50 сэтгүүлч бусдын гарт амиа алджээ.

Тус мэдээллийг Парист төвтэй Хил хязгааргүй сэтгүүлчид гэх байгууллага олон нийтэд мэдээлсэн бөгөөд энэ оны үзүүлэлт сүүлийн 14 жилээс хамгийн бага нь байсныг цохон тэмдэглэсэн байна.

Сирид энэ онд 12 сэтгүүлч амь үрэгдэж, сүүлийн зургаан жилд сэтгүүлчдэд хамгийн аюултай газраар нэрлэгдсэн. Харин Мексикт улс төр, авилга, хар тамхины мафын талаар бичдэг 11 сэтгүүлч хорлогдсон байна. Энэ жил амиа алдсан эмэгтэй сэтгүүлчдийн тоо таваас 10 болж өссөн тухай мэргэжилтнүүд онцолжээ. 

Эх сурвалж: Times.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51337
0 эможи
keyboard_arrow_up