Хойд Солонгосын хил дээр Хятадын цэрэг байлдааны сургуулилалт хийжээ

2017 оны 11 сарын 28

Өнгөрсөн Бямба гарагт Хятадын хил хамгаалах ангийн цэргүүд Хойд Солонгосын хилийн ойролцоо байлдааны сургуулилалт хийжээ.

Arslan.mn

Хэдийгээр өвлийн нөхцөлд гүйцэтгэдэг хуваарьт бэлтгэл гэж албаныхан мэдээлж байгаа ч Хятад-Хойд Солонгосын харилцаанд сайжрах шинж байхгүй байгаагийн шинж гэж ажиглагчид дүгнэж байна.

Хэйлунжянь мужийн төв Харбин хотод төв командлал нь байрладаг 78 дугаар ангийн цэргүүд Хятадын зүүн хойд хилийн хамгаалалтыг хариуцдаг. Сургуулилалт болсон газар нь Өвөр Монголын нутагт багтдаг Хорчингийн тал ажээ. Энэ газар нь өнгөрсөн зун ХАЧА (Хятадын Ардын Чөлөөлөх Арми)-ийн 90 жилийн ойн парад болсон Жүрихэ цэргийн баазын харьяанд ордог.

Сургуулилалтын үеэр агаарын хэм Цельсийн -17 хэм байсныг эх сурвалжууд мэдээлжээ. Улаан ба хөх цэргийн анги болж хуваагдсан бүлгүүд хоорондоо тулалдаж, агаарын цохилт, цахилгаан соронзон зэвсэг зэргийг ашигласан байна.

Сургуулилалтын урд өдөр буюу Баасан гарагт Хятад-Хойд Солонгосыг холбодог гол гарц болох Найрамдлын гүүрийг Хятадын тал засвар хийх шалтгаанаар түр хаасан юм. 944 метр урт уг гүүр нь Хойд Солонгосын аж үйлдвэрийн Синуйжү хотыг Хятадын Дандон хоттой холбодог. Хойд Солонгосын эдийн засгийн гол судас гэгддэг энэ гүүрээр хоёр орны худалдааны 80 хувь дамждаг юм.

Пёньян-Бээжингийн харилцаа муудах бүрт Хятадын тал хил орчимд ямар нэг цэргийн ажиллагаа явуулдаг тухай мэргэжилтнүүд батлан хэлж байна. Хамгийн сүүлд Ши Жиньпин өөрийн тусгай элч Сүн Таог Пёньянд илгээсэн боловч Ким Жон Ун хүлээж авч уулзалгүй буцаасан гэх мэдээлэл тараад байгаа.

Тиймээс сүүлийн үед Солонгосын хойгийн орчимд хоёр ч удаа цэргийн сургуулилалт хийсэн нь Бээжингээс Хойд Солонгос, АНУ хоёрт өгч буй сануулга гэж ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50374
1 эможи
keyboard_arrow_up