Он гарснаас хойш 58 СЭТГҮҮЛЧ амь үрэгджээ

2017 оны 11 сарын 27

Дэлхий даяар он гарснаас хойш 58 сэтгүүлч амь үрэгдсэн тухай ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооны XII их хурлын үеэр Олон улсын сэтгүүлчдийн холбоо (ОУСХ)-ны ерөнхий нарийн бичгийн дарга Энтони Беланже мэдэгдэв. “Амь үрэгдсэн 10 сэтгүүлчийн араас ердөө ганц удаа л мөрдөн шалгалт явуулсан нь маш бага бөгөөд том асуудал” гэж тэрбээр хэлжээ.

Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хуулийн төслийг ОУСХ боловсруулж, НҮБ, хамгийн нөлөө бүхий орнууд, тухайлбал, ОХУ-ын удирдлага өргөн барьсныг Э.Баланже тэмдэглэв. Байгууллагынх нь хувьд бас нэг тулгамдсан асуудал нь эмэгтэй сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл бөгөөд томоохон мөрдөн шалгалт явуулснаа тэрбээр онцолжээ. Ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ тэд бэлгийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж, үг хэлээр доромжлуулан, халдашгүй байж чаддаггүйг уг судалгаа харуулсан гэнэ.

Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50250
0 эможи
keyboard_arrow_up