“Алибаба“ групп “Ганц биечүүдийн өдөр“-өөр дээд амжилт тогтоожээ

2017 оны 11 сарын 12

Зураг

Жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд Хятадад болдог “Ганц биечүүдийн өдөр”-ийн үеэр цахим худалдааны салбарт дэлхийд тэргүүлэгч “Алибаба” групп өөрийн үндсэн цахим хуудас болон “АлиЭкспресс”, “ТиМолл” болон “Таобао” цахим хуудаст байршуулсан бараа бүтээгдэхүүнүүддээ супер хямдрал зарладаг билээ. Өчигдөр буюу бямба гарагт болсон энэ оны өдөрлөгөөр “Алибаба” групп 168,2 тэрбум юань буюу 25.3 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн борлуулан дээд амжилт тогтоожээ.

“Ганц биечүүдийн өдөр” хямдралтай худалдааны өдөрлөг бямба гарагт шилжих шөнө эхэлснээс хойших 11 цагийн дотор тус групп өнгөрсөн оны борлуулалтын амжилтаа эвдсэн байна.

Мөн өдөрлөг эхлээд ердөө гурван минут болж байхад тус групп 1.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн борлуулсан байжээ. Өнгөрсөн онд өдөрлөг эхлээд 6 минут 58 секунд болж байхад тус компани 1.5 тэрбум ам.доллар олж байсан юм.

Түүнчлэн “Алибаба”-гийн “Алипэй” төлбөрийн системээр дамжуулан секундэд  256 мянган гүйлгээ хийсэн нь өнгөрсөн оныхоос хоёр дахин илүү өндөр үзүүлэлт гэнэ. 1990-ээд оны үеэс Хятадад “Ганц биечүүдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Харин “Алибаба” групп нь 2009 оноос хойш энэ өдөр хямдралтай худалдааны өдөрлөг зохион байгуулдаг болжээ.

Эх сурвалж: Montsame.mn
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49483
0 эможи
keyboard_arrow_up