Таргалалтыг удирддаг болно
2017 оны 11 сарын 10
Америкийн “Бейлор” анагаахын их сургуулийн судлаачдын мэдээлснээр хүний тархины үйл ажиллагааг зохицуулж, идэвхжүүлдэг аспросин даавар хоолны дуршлыг удирддаг гэнэ.
Эл давхрын үйл ажиллагааг тодорхой хэмжээнд зохицуулснаар өлсөх мэдрэмжийг бууруулах боломжтой гэж тэд мэдээлэв. Энэ талаар “Medical X press” сэтгүүлд нийтэлснээр бол судлаачид хэт таргалалттай хүмүүсийн FBN1 гэдэг ген өөрчлөлтөд орсон байдгаас улбаалан идэх дуршлаа дарж чаддаггүй бөгөөд үүнийг аспросины тусламжтай засах магадлалтай гэнэ. Ийм аргаар мэрэгч амьтдын хоолны дуршлыг хянаж чадсан талаараа судлаачид ярьжээ.
Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
49430
2 эможи