2017 оны амьд байгалийн шилдэг гэрэл зургаар ХҮМҮҮСИЙН НҮГЛИЙГ харуулсан бүтээл шалгаржээ

2017 оны 10 сарын 19

Өмнөд Африкийн гэрэл зурагчны бүтээл болох хүний гараар үйлдэгдсэн аймшигт аллагын зураг 2017 оны Амьд байгалийн сэдэвтэй шилдэг гэрэл зургаар шалгарчээ.

Зураг дээр хулгайн анчдад эврээ алдсан хар хирсийг үзүүлсэн байна. Шөнийн цагаар гэмт этгээдүүд дуу намсгагчтай буугаар хирсийг намнаад зөвхөн эврийг нь тайрч аваад явсан байжээ.

Хэдийгээр хүний хумстай ижил материал гэгддэг боловч хирсний эврийг Хятад, Вьетнамд олон өвчнийг анагаах чадалтай гэх эмийн түүхий эд болгон ашигладаг. Эвэрнээсээ болоод хар хирс мөхлийн ирмэгт ирээд байгаа амьтанд тооцогддог. Дэлхий даяар 5,000 орчим хар хирс үлдээд байна.

Зургийг буулгасан Өмнөд Африкийн зурагчин Брэнт Стиртон дэлхийн 92 орны 50,000 орчим уран бүтээлчидтэй өрсөлдөж энэхүү нэр хүндтэй шагналыг хүртжээ. Уралдааныг зохион байгуулагч Британий Үндэсний Түүхийн Музей шилдэг 99 бүтээлийг маргаашнаас эхлэн дэлхийн улс орнуудад үзүүлэх юм.

 

Эх сурвалж: Ikon.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
48315
4 эможи
keyboard_arrow_up