“Amazon” хувцас загварт хүч сорино

2017 оны 10 сарын 17

Arslan.mn

Онлайн худалдаа болон техник хангамжийн “Амазон” компани спорт хувцасны үйлдвэрлэлд хүч сорихоор төлөвлөжээ. Эх  сурвалжууд мэдээлснээр, “Амазон”-ы удирдлагууд Тайванийн “Makalot Industrial” болон “Eclat textile” компанитой хамтран ажиллахаар болсон байна.

Шинэ төсөл, урт хугацааны гэрээнд одоогоор гарын үсэг зуран баталгаажуулаагүй ч “Амазон” спорт хувцасны зах зээлд хүч түрэн орж ирснээр өрсөлдөөн улам ширүүснэ гэж шинжээчид үзэж буй юм. Энэ мэдээлэл гарсны дараа “Lulemon”-ийн хувьцааны ханш 4.9, “Under Armour”-ийнх 2.8 хувиар мөн “NIKE”-ийн хувьцааны ханш буурчээ. “Амазон”-ийн хувьд өмнө нь “Goodthreads”, “Paris Sunday” нэрийн дор оффисын хувцас, хүрэм, даашинз үйлдвэрлэн борлуулж байсан туршлагатай юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48212
0 эможи
keyboard_arrow_up