“Эрэгтэй Мона Лиза“-г дуудлага худалдаанд оруулна
2017 оны 10 сарын 13
Сэргэн мандалтын үеийн аугаа уран зураачдын нэг Леонардо да Винчийн нэгэн бүтээлийг ирэх сард болох дуудлага худалдаагаар 100 сая долларын үнэд хүрч магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Энэ нь баруун гараа өргөж, зүүн гартаа болор бөмбөрцөг барьснаар Есүс Христийг дүрсэлсэн “Ертөнцийг аврагч” хэмээх уран зураг аж. “Ертөнцийг аврагч” уран зургийг 1500-гаад оны үед зурсан гэж үздэг байна. Энэ зураг одоо Европын нэгэн уран зураг цуглуулагчийн эзэмшилд байдаг гэнэ. Дуудлага худалдаа ирэх сарын 15-нд болно гэж "Америкийн дуу хоолой" агентлаг мэдээлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48130
0 эможи