ЖАГСААЛТ: ЗГ-ын хуралдаанаар баталсан ОФШОР бүсэд хамаарах гадаад улс
2017 оны 10 сарын 02
Офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газрын наймдугаар сарын 31-ний хуралдаанаар хэлэлцэн хавсралтаар баталсан билээ.
Жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байхаар тогтсон.
Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа
- офшор бүсэд банкны данс нээлгэх,
- мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх,
- үл хөдлөх хөрөнгө өмчлөх,
- хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.
Офшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47652
0 эможи