Мексикийн нэг сая орчим иргэн усгүй боллоо
2017 оны 9 сарын 28
Мексикийн нийслэлийн зүүн Истапалапа дүүргийн 900 мянга гаруй оршин суугч энэ сарын 19-нд газар хөдөлснөөс хойш өнөөг хүртэл ундны усаар гачигдаад байна.
Газар 7.1 баллын хүчтэй хөдөлсөн нь тус дүүргийн усан хангамжийн 820 сүлжээг гэмтээсний дийлэнхийг засаагүй аж. Иргэддээ ус түгээхэд автоцистерн ашиглаж байгаа ч энэ нь хүрэлцэхгүй буй гэнэ. Истапалапа дүүрэг нь хоёр сая оршин суугчтай.
Эх сурвалж: ӨНӨӨДӨР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47523
0 эможи