Европын автомашины борлуулалт VIII сард эрчимжиж, 5.5 хувиар өсжээ
Европын автомашины борлуулалт наймдугаар сард 5.5 хувиар өсөж, 903 мянгад хүрсэн байна. Өнгөрсөн долдугаар сард борлуулалтын үзүүлэлт нь 2.6 хувиар өссөн дүнтэй гарч байсан. Борлуулалтын өсөлт ийнхүү эрчимжихэд "PSA group", "Renault" зэрэг Францын автомашин үйлдвэрлэгчдийн "Suv", "Hatchback" загварууд голлох нөлөө үзүүлжээ.
Харин оны эхний найман сард Европын автомашины борлуулалт 4.4 хувиар өсөж, 10.6 сая ширхэгт хүрсэн байна. Автомашин үйлдвэрлэгчид хорт хийн ялгаруулалтын шалгуурыг хангасан хуучны дизель хөдөлгүүрт автомашины борлуулалтад нэмэлт урамшуулал олгож байгаа юм.
Мөн ХБНГУ-ын Засгийн газар дизель хөдөлгүүрийн асуудалд шахалт үзүүлж байгаатай холбоотойгоор цаашид борлуулалт өсөх төлөвтэй байгааг ажиглагчид хэлж байна. "Renault"-ийн хувьд "Megane Hatchback", "Koleos" спорт ангиллын автомашинуудаа шинэчилснээр өнгөрсөн сард борлуулалт нь 13 хувиар өсжээ. Харин Парист төвтэй "PSA"-ийн "Peugeot" брэндийн борлуулалт 11 хувиар, "Chrysler Automobiles"-ийн борлуулалт 9.8 хувиар өссөн байна.