Роберт Левандовскийн автомашины дугуйг хулгайлжээ

2014 оны 2 сарын 11

Польшийн шигшээ болон Германы “Боруссия Дортмунд” багийн довтлогч Роберт Левандовскийн гараашны гадна тавьсан “Порше” маркийн автомашины дугуйг хулгайлжээ. Левандовски даваа гаригийн өглөө бэлтгэлдээ гарахаар машин дээрээ очтол, дөрвөн дугуйг хулгайлж оронд нь тоосго эвсэн байжээ. Энэ зун Германы “Байерн Мюнхен” баг руу явахаар болсон Польш довтлогч Левандовскийн автомашины дугуйг одоо тоглож буй “Боруссия Дортмунд” багийн хөгжөөн дэмжигчид санаатайгаар хулгайлсан байж болзошгүй гэж  сэжиглэж байгаа юм. Левандовскийн унадаг 96 ам.долларын үнэтэй энэхүү автомашины /Porsche Cayenne GTS/ дөрвөн дугуй нь 3400 ам.долларын үнэтэй гэнэ. 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
307
0 эможи
keyboard_arrow_up