Дэлхийн хамгийн үнэтэй 10 бургер

2014 оны 10 сарын 09

Гамбургер шиг хийхэд хялбар, хүн бүрийн идэх дуртай хоол үүнээс өөр байхгүй шиг санагдана. Жирийн л хоёр аяга кофетэй тэнцэх түргэн хоол шүү дээ. Харин талхны завсар үхрийн мах, түрс эсвэл мөөг хийгээд үнэтэй шампансктай өгвөл, ийм түргэн хоол 100 аяга кофе, заримдаа 1000 доллар ч хүрэх нь бий. Энэ удаа хамгийн хямд нь 100 доллар хүрдэг бөгөөд “баячуудад зориулсан“ 10 гамбургерийг та бүхэнд толилуулж байна.

 1. McGuire’s Grand Burger

100 долларын үнэтэй.  АНУ-ын Флорида мужийн Пенсакола хотын McGuire’s Ирланд пабд худалддаг. Жирийн гамбургер ирланд шар айрагтай биш, харин Moet & Chandon дарстай өгдөг учир магадгүй тийм үнэтэй байдаг болов уу.

2. “Сая рупи” нэртэй гамбургер
108 долларын энэ гамбургер нь Индонезийн Жакарт хотын Four Seasons зочид буудалд  худалдагддаг. Энэ гамбургерт ховор мөөгнүүд болон тусгай солонгос салат ордог байна.

3. DB Royale Double Truffle Burger 
Улаан винонд дарсан дээд зэрэглэлийн үхрийн мах, фуа гра (галуу эсвэл нугасны элэг) болон хар мөөгтэй 140 долларын үнэтэй энэ гамбургерийг Нью-Йоркийн “Moderne” түргэн хоолны газар болон түүний Лас- Вегас дахь салбарт зардаг.

4. Richard Nouveau Burger 175 долларын үнэтэй гамбургер нь Нью-Йоркийн ” Уолл-стритийн бургерийн дэлгүүр” нэртэй газар 2008 оноос худалдагдаж эхэлсэн билээ. Бургерт дээр алт цацаж, дотор нь 25г. хар мөөг, грюер бяслаг болон бусад тансаг амттангуудыг хийж өгдөг. Гэвч “Бургерийн дэлгүүр” дампуурлаа зарлахад хүрсэн байна. Нью-Йоркт алт цацсан хоолонд  дурлагчид  цөөхөн байсан бололто

5. King Burger 

Лондон дахь 200 долларын үнэтэй Хаан бургер бөгөөд сүлжээнийхэн магадгүй түргэн хоолны түүхэнд  хамгийн үнэтэй гамбургерийг хийжээ. Гэхдээ баяжих зорилгоор биш буяны үйл ажиллагаа байсан байна. “Цөөхөн тоогоор” хийгдсэн дээд зэрэглэлийн үхрийн мах, цагаан мөөг, Pata Negra гахайн мах, гималайн ягаан давс, органик цагаан дарс, ер бусын майонезоор амталсан гоёмсог бургер нь Лондон дахь нэгэн сүлжээ түргэн хоолны газар зөвхөн лхагва гарагт л  худалдагддаг байжээ.

6. Serendipity Burger

295 долларын үнэтэй энэ гамбургер нь Нью-Йоркийн “Serendipity 3″ хоолны газрын цэсэнд бий болжээ. Гамбургерт япон үхрийн мах, 10 ногооны хольцтой цөцгийн тос, номхон далайн утсан давс, чеддер бяслаг, өндөг, цагаан мөөг, тусгай соус, Хятадад зөвхөн  нэгэн  хувийн аж ахуйд үржүүлдэг тусгай алтлаг өнгөтэй түрс ордог байна. Иж бүрдэлд бяцхан алмазан шигтгээтэй алтан чигчлүүр багтдаг ажээ. Тус зоогийн газар нь энэ туршилтаар зогссонгүй, одоо түүний цэсэнд Гиннесийн номонд бүртгүүлсэн дэлхийн хамгийн үнэтэй десерт /амтат зууш/ байдаг бөгөөд тэр нь 1000 долларын үнэтэй ажээ.

7. Douche Burger

666 долларын үнэ бүхий бургерийг Нью-Йоркт “666 Burger” фургоноос худалдаж авч болно. Түүнийг хийхдээ – Кобе үхрийн мах, грюер бяслаг, далайн хавч, мөөг, түрс, Копи Лувак кофены үр хэрэглэн хийсэн барбекю соус бүхий бургер, бүр төгс болгохын тулд алтаар орооно.

8. Kobe Beef and Maine Lobster Burger

Лас-Вегасын Парис зоогийн газар 777 долларын үнэтэй бургерийг амталж болно. Дахиад л японы кобе үхрийн мах, шинэ далайн хавч, сонгино, бри бяслаг, гахайн махаар хийн, 100 жилийн түүхтэй бальзамын уксусаар амталсан бургерийг “Dom Perignon” ягаан дарстай хамт өгдөг.

9. Absolutely Ridiculous Burger

1999 долларын үнэ бүхий бургерийг Мичиганд Mallie’s спорт баранд өгдөг. Энэ бол онц гойд юмгүй , зүгээр л дэлхийн хамгийн том бургер юм. 153 кг гаруй жинтэй. Нилээд олон хүнд хангалттай хүрнэ. Хэрвээ та үүнийг авч явахыг хүсвэл нэмж бас 200 доллар төллөхөд хүрнэ. Эдгээр жагсаалтанд байгаа гамбургерүүд дотроос үнэндээ тохирсон ганц хоол юм.

10. FleurBurger 5000
 Дахиад л Лас-Вегасын “Four Seasons” зочид буудлын “Fleur” зоогийн газар хийдэг 5000 долларын үнэтэй хар мөөгний соус, бриош талхан дээр хар мөөг тавьж хийсэн бургер, дээр нь 1995 оны үр тариагаар исгэж хийсэн нэг шил “Chateau Petrus” дагалдана.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9926
0 эможи
keyboard_arrow_up