”Frozen” хамгийн их ашиг орлого олсон анимешн

2014 оны 4 сарын 02

Disney-ийн Frozen анимешн дэлхийн кино зах зээлээс олсон орлого нэг тэрбум ам.долларт хүрч бүх цаг үеийн хамгийн их орлого олсон анимешнаар тодорч бүх цаг үеийн хамгийн их орлого олсон кино жагсаалтын эхний 10т бичигдэж эхэлсэн тухай мэдээлжээ.

 

Frozen анимешн нь хойд америкийн дотоодын кино зах зээлээс 398.4$ сая ам.долларыг, олон улсын boxoffice-с 674$ сая ам.долларыг олжээ. Өмнө нь бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой анимешнаар "Араатны хаан арслан" анимешн нэрлэгдэж байсан юм. Мөн Frozen анимешн нь Walt Disney Animation Studios-ийн анхны 1$ тэрбум ам.доллар давсан орлоготой кино нь болж байгаа ажээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
985
0 эможи
keyboard_arrow_up