Маргааш сар бүтэн хиртэх нь

2014 оны 10 сарын 07

10-р сарын 08-н буюу маргааш орой “Сарны бүтэн хиртэлт” ажиглагдана. Сарны хиртэлтийг Ази, Номхон далайн бүс, Австрали, Өмнөд болон Хойд Америкийн нутгаас илүү тод ажиглах боломжтой гэнэ.  2011 оны 12-р сарын 10-наас хойш ингэж сайн харагдах “Сарны бүтэн хиртэлт” тохиож байгаагүй болохоор Японд энэ удаа бүтэн ажиглагдах уг үзэгдэлд ач холбогдол өгч, нэлээд хүлээлттэй байгаа бөгөөд тэгш өндөрлөг газар, одон орны хүрээлэнгүүд тусгайлсан аялал зохион байгуулж байгаа гэнэ.
Сар хиртэх гэдэг нь бүтэн сар гарсан өдөр тохиох бөгөөд сар дэлхийн сүүдэрт орж, далд орж эхлэх ба улмаар сүүдэрт бүрэн орох үед сарны өнгө улаан болж өөрчлөгдөнө. Энэ нь дэлхийн агаар мандал дахь зөвхөн улаан гэрэл нь хугарч, сарны гадаргуу дээр тусч байгаа учир, сар тийнхүү улаан болж харагдах юм. Үүнийг “Сар бүтэн хиртэх үзэгдэл” гэх бөгөөд сар хэсэгчлэн ийм байдалтай байх үеийг “Сарны тал хиртэх” гэнэ.

10-р сарын 8-нд бүтэн сар ойролцоогоор 17:15 цагийн үеэс дэлхийн сүүдэрт орж эхлэх бөгөөд, сарны бүтэн хиртэлт ажиглагдах хугацаа нь 18:25-19:25 цаг хүртэл бүтэн нэг цагийн хугацаанд үргэлжлэх юм. Мөн цаашлаад 20:35 цагийн үед сарны хиртэлт бүрэн дуусна. Оргил үе нь 18:55 цаг орчимд харагдана. Энэ өдөр Улаанбаатар хотод нар 17:53 орчимд жаргах тул сарны бүтэн хиртэлтийг бид харах боломжтой юм.
Сар хиртэх үзэгдэл бүтэн сартай үед болдог бөгөөд нарны хиртэлтээс ялгаатай нь сар харагдаж л байвал хаана ч байсан сарны хиртэлтийг ажиглаж болох юм.

Энэ сард хоёр ч сонирхолтой одон орны үзэгдэл болох гэж байгаа юм байна. Нөгөө нь аравдугаар сарын 23-нд 59 минут үргэлжилсэн нарны хиртэлт болох ажээ. Нарны хиртэлтийг Канад, АНУ, Мексикийн оршин суугчид тод харах боломжтой юм. Хиртэлтийн сүүдэр Сибирийн зүүн хэсэг Камчаткын хойг хүртэлх нутгийг хамрах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9800
0 эможи
keyboard_arrow_up