Дэлхийн хамгийн нарийхан байшин
Японы архитекторчид The Wall of Nishihara гэдэг нэртэй байшинг бүтээжээ. Энэ байгууламж Токио хотод сүндэрлэсэн бөгөөд худалдах зар тавигдсан ч одоогоор түүнийг өөрийн болгох хүсэлтэй хүн олдоогүй байна. Тус арал дээр сул газар бараг үлдээгүй гэдгийг сануулах зорилгоор энэ төслийг хэрэгжүүлжээ. Уг байшин хоёр замын дундахь хэсэгт баригдсан гэнэ. Яагаад ч юм дундахь зай хоосон үлдсэн тул таван метр өргөнтэй энэ зайд юм баригдах боломжгүй гэж хотын захиргаа үзжээ.
Тиймээс архитекторчид ийм алга дарам газар дээр ч бүхэл бүтэн байшин сүндэрлүүлж болно гэдгийг харуулахаар төслийг гүйцэлдүүлсэн аж. Барилгын өргөн гурван метр бөгөөд хэдэн давхар энэ барилгын давхар болгонд сууц байдаг юм. Барилгын шийдэл анхаарал татна. Хананд нь янз бүрийн хэмжээтэй онгорхой нүх сүв, нэвт салхилах нүхнүүд байна.