Умард Солонгосын эрчүүд бүгд Ким Жөн Ун шиг үстэй болно
2014 оны 3 сарын 31
Хоёр долоо хоногийн өмнө гаргасан шийдвэрээр бол БНАСАУ-ын эрчүүд удирдагч Ким Жөн Уныхаа адилаар үсээ засуулах ёстой болсон байна. “Манай жолоодогч үсээ маш өвөрмөц байдлаар засуулдаг.
Гэхдээ хүмүүсийн нүүр царай, толгойны хэлбэр галбир өөр болохоор энэ маягаар үсээ засуулах нь хүн болгонд зохихгүй” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй нэг хүн “Чөлөөт Ази” радио станцын сурвалжлагчтай ярилцахдаа хэлжээ. Ийм заавар гаргахаас өмнө Умард Солонгосын эрчүүд үс засах арван хувилбараас, эмэгтэйчүүд нь 18 хувилбараас сонгох боломжтой байсан аж.
Одоогийн энэ заавар эмэгтэйчүүдэд хамаарах эсэх нь тодорхойгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
964
0 эможи