Дэлхий дахинд өдөрт 2.5 тэрбум аяга кофе уудаг байна
2014 оны 9 сарын 29
Өнөөдөр "Кофе"-ны өдөр тохиож байна. Уг санааг 1983 онд япончууд гаргасан бөгөөд өдгөө дэлхий олон оронд тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Дэлхий өнцөг булан бүрт кофены худалдаа эрхэлдэг хүмүүс энэ өдөр кофегоо үнэгүй өгөх буюу ямар нэг урамшуулал зарладаг уламжлалтай. Орчин үеийн амьдралын хэвшилд уусдаг кофе илүү тохиромжтой ч энэ нь ашигт чанараа алдсан, хүний биед үзүүлэх сөрөг нөлөө ихтэй байдаг аж. Харин чанадаг кофе нь тархины үйл ажиллагааг сэргээж, арьсны хорт хавдар, чихрийн шинжингийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг төдийгүй хүнийг аз жаргалтай болгодог юм. Хүмүүс бид өдөрт 2.5 тэрбум гаруй аяга кофе уудаг гэсэн судалгаа байдаг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9396
0 эможи