Хэн ч Кейт Миддлтоны оронд байхыг хүссэнгүй

2014 оны 9 сарын 27

Их Британы гүнж, үргэлж олон нийтийн анхаарлын төвд байдаг Кэйт Миддлтоны оронд хэн ч байхыг хүссэнгүй. Бүр үнэтэй, чамин малгайны цуглуулгыг нь оруулсан ч тэр. “Newsweek Europe” сэтгүүлээс уншигчдынхаа дунд Кэйт Миддлтоны тухай тун сонирхолтой судалгаа явуулжээ. Дуулиан шуугианы эзэн, Английн гүнжийн тухай судалгаа тус сэтгүүлийнхний төсөөлж байснаас өөрөөр гарсан байна.

Судалгаанд оролцогчдын дөнгөж 1 хувь нь “Кэйт” байхыг хүссэн бол 89 хувь нь түүний оронд ганц ч өдөр байхыг хүсэхгүй гэдгээ  хэлжээ. Мөн судалгаагаар, Английн хатан хааны гэр бүлийн хамгийн нөлөө бүхий, хүндтэй хүн нь хатан хаан өөрөө, дараа нь ханхүү Харри орсон байна. Харин 64 хувь нь Кэйтийг зүгээр л “чухал үүрэгтэй хүн” гэж тэмдэглэжээ. Гэхдээ судалгаанд оролцогчид Кэйтийг "ухаалаг, хүчтэй, хариуцлагатай, нөлөө бүхий эмэгтэй" гэж үнэлсэн аж. Тэгвэл эрчүүдийн дөнгөж 6 хувь нь Английн гүнжтэй гэрлэх эсвэл болзох байсан гэжээ. Дэлхийн үзэсгэлэнтэй, дэгжин эмэгтэйчүүдийн нэг- Кэйт Миддлтон байхыг европ бүсгүйчүүд хүссэнгүй. Харин та юу гэж бодож байна?

 

 
 
 

 

 
 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9373
0 эможи
keyboard_arrow_up