“Frozen” хүүхэлдэйн киног шүүхэд өглөө
2014 оны 9 сарын 27
Нэгэн эмэгтэй Disney кино компанийн бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой хүүхэлдэйн кино болох "Frozen" хүүхэлдэйн киног өөрийнх амьдралын түүхээр хийсэн гэсэн үндэслэлээр шүүхэд өгчээ. Изабелла Таникуми гэх энэ эмэгтэйгийн үзэж буйгаар бол Frozen кино нь өөрийнх намтар “Yearnings of the Heart” зохиол дээрх дүр, үйл явдал зэргийг хуулбарласан гэж тайлбарлажээ. TMZ агенлагийн мэдээлснээр энэхүү заргаараа Таникуми 250 сая ам.доллар нэхэмжилж байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9368
0 эможи