Шар айрагны амттай кофе худалдаанд гарлаа

2014 оны 9 сарын 25

Амттай кофегоороо нэртэй "Starbucks" cүлжээ шинэ төрлийн кофе худалдаж эхэлсэн бөгөөд "Dark Barrel Latte"кофе нь шар айргийн амттайгаараа онцлог гэнэ. "Guinness" шар айргийн амт бүхий кофег бэлтгэхдээ шингэрүүлсэн цөцгий, хатуу чихэр, тусгай сироп зэргийг нэмдэг байна. Кофенд согтууруулах ундаа огт ороогүй гэдгийг "Starbucks" онцлон хэлжээ. Одоогоор шинэ кофег АНУ-ын Огайо, Флорида мужийн салбаруудад худалдаалж эхэлсэн бөгөөд захиалагчдад таалагдах аваас бусад сүлжээ газрууддаа тус кофегоор үйлчлэх гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9297
0 эможи
keyboard_arrow_up