Хүмүүсийн жинг үздэг гудамжны сандал

2014 оны 9 сарын 24

Москвагийн эрх баригчид цэцэрлэгт хүрээлэнгийн хуучин сандлуудаа орчин үеийн дэвшилтэт технологиор сольжээ. Энэхүү өөрчлөлт нь илүүдэл жинтэй хүмүүст тус дэм, спорт клубуудэд хөрөнгө оруулалт болж байна. Сандал дээр суусан хүмүүсийн жинг электрон самбар дээр заагч энэхүү технологийг Нидерландын автобусны буудалд амжилттай хэрэгжүүлсэн юм. Уг сандал хүмүүст таалагдаж байгаа учир энэ оны сүүл гэхэд 20 гаруйг шинээр нэмж байрлуулахаар төлөвлөсөн байна. Москва хотын хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа хариуцсан дарга Владимир Черников энэ төслийг дэмжиж, тус бүр нь 1300 долларын үнэтэй 10 гаруй сандлыг утасны бүхээгт байрлуулах санал гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9230
0 эможи
keyboard_arrow_up