лгэцийн хит бүтээлүүд ахин амилна

2014 оны 3 сарын 25

“Уолт Дисней” компанийн 2004 оны хит бүтээл “Ер бусын гэр бүл” ахин үзэгчдийн мэлмийг баясгах нь ээ. Хэдий олон жил өнгөрсөн боловч уг киноны хоёрдугаар ангийг хүргэхээр уран бүтээлийн баг ажилдаа ханцуй шамлан орсон тухай Боб Игер мэдээлжээ. Эхний ангийг нь найруулсан Брэд Бөрд удаан хүлээлт үүсгэсэн шинэ төслийнхөө зохиолыг бичиж эхэлснийг Б.Игер АНУ-ын Орегоны Портландад болсон хөрөнгө оруулагчдын хурлын үеэр зарлажээ. Брэд, Холли Хантер, Самуэл Л Жэксон нарын дуу оруулсан энэхүү хүүхэлдэйн кино кино театруудын дэлгэцнээс буух хүртлээ 630 сая ам.долларын ашиг олж байлаа. Боб Игерийн ярьж буйгаар “Немогийн эрэлд” киноны дараагийн ангийг хийж байгаа тэд “Машинууд” хүүхэлдэйн киноны гуравдугаар ангийг хийхээр төлөвлөжээ. “Немогийн эрэлд”-ийн хоёрдугаар анги “Доригийн эрэлд” хүүхэлдэйн кино ирэх 2016 онд үзэгчдийн хүртээл болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
892
0 эможи
keyboard_arrow_up