Дэлхийд алдартай “Галзуу хурд 7” зураг авалтаа эхлүүлнэ

2014 оны 3 сарын 25

Дэлхийд алдартай Галзуу хурд киноны од Пол Уолкер өнгөрсөн оны намар авто ослоор нас барж, долдугаар ангийн зураг авалт тасалдаад байсан билээ. Тэгвэл Универсал Пикчерз алдарт жүжигчний харамсалтай үхлээс хойш дөрвөн сарын дараа буюу энэ сарын 31-ний өдөр шинэ ангийнхаа зураг авалтад эргэн орно гэж мэдэгдлээ. Зураг авалт Атланта хотод үргэлжлэх юм байна.

 

П.Уолкер нь нас барахаасаа өмнө “Галзуу хурд 7”-ын хэд хэдэн сцений зураг авалтад оролцоод байсан аж. Хэдийгээр шинэ анги нь алдарт жүжигчинтэй салах ёс хийж буй хэрэг ч кинонд бүтээсэн дүр нь дэлгэцнээ амилах гэнэ. Гэвч П.Уолкерийн үлдсэн сценүүдийн зураг авалтыг хэрхэн хийх нь тодорхойгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
891
0 эможи
keyboard_arrow_up