Энэ өдөр "Олон улсын Озоны давхаргыг хамгаалах өдөр"
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1994 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 16-ны өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.
Озоны давхарга нь агаар мандлын нэг хэсэг болох стратосферын бvрдэл болсон хэдхэн мм-ийн зузаантай давхарга бөгөөд нарнаас ирэх хорт ягаан туяаны цацрагийг єєртєє шингээн аюулгvй болгодог байна.
Анх энэхvv давхаргыг 1913 онд францын физикч Шарль Фабри, Анри Буиссон нар олж тогтоон шинжлэх ухаанд нэрээ vлдээсэн байна.
1980-аад оны сvvлээр зарим тєрлийн газ болон фтортой ба хлортой углеводород нь озоны молекулуудыг гэмтээж улмаар энэхvv давхаргыг цоолж байгаа нь тогтоогджээ.
Өдгөө гадаадын олон улс оронд ямарваа нэг бараа бvтээгдэхvvний гаднах сав боодолд озонд халгvй /ozone–friendly/ гэсэн утгатай vгтэй дардас гаргадаг болжээ.
Озоны давхарга цоорч байгаагаас болж дэлхий даяар нүдний өвчтэй хүмүүсийн тоо эрс өсч байгаа юм. Хэрэглэгчид єєрсдийн болон дэлхийн эрvvл мэндэд анхаарлаа хандуулж озоны давхарга цоороход нөлөөлж буй хүчин зүйлийг хэрэглэхгүй байх нь чухал юм.