Билл Клинтон, Эллэнийг дуурайж зургаа даруулсан байна

2014 оны 4 сарын 01

Энэ сарын 02-ны өдөр болсон АНУ-ын кино академийн дээд шагнал Оскарыг гардуулах ёслолын үеэр алдарт хөтлөгч Эллэн ДэЖинерес Женнифер Лоренс, Брэд Питт зэрэг алдартнуудтай сельфи зураг авхуулж, Твиттерт байрлуулсан нь хэдхэн минутын дотор сая сая хүний хүртээл болж, шуугиан дэгдээж байлаа. Тэр зургийг ердөө 45 минутын дотор гурван сая гаруй удаа дамжуулан жиргэснээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд байгаагүй дээд амжилтыг тогтоосон юм. Тэгвэл түүний энэ гэнэтийн агшин зуурын амжилтыг давтахаар телевизийн нэрт хөтлөгч Жимми Киммел оролдлого хийсэн байна. Тэрбээр АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон, түүний эхнэр Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, тэдний охин Чельси Клинтон болон бусад хүмүүсийг оролцуулсан сельфи зургаа онлайнд байрлуулсан нь ийн хэвлэлийнхний хараанд өртжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
863
0 эможи
keyboard_arrow_up