Геннес-ийн шинэ амжилтын эзэн "Урт хэлтэн"
2014 оны 9 сарын 11
Хамгийн сонин хачин, давтагдашгүй амжилтуулыг бүртгэдэг Гиннесийн ном энэ жил 60 нас хүрч байна. Төрсөн өдөрөөрөө шинэчлэн хэвлэгдсэн Гиннесийн номын нээлт өнөөдөр болж, олон улсад албан ёсоор зарагдаж эхэлнэ.
Шинэчлэлийн хувилбарт өнгөрсөн жилийн хамгийн хачирхалтай амжилтуудаас гадна Гиннес-2015-д багтсан шинэ амжилтын эздийг танилцуулжээ. Энэ жил АНУ-ын Калифорни мужийн ирэн Ник Стоэберл 10 см урт хэлээрээ, ИХ Британийн иргэн, найруулагч Николас Беннетт Жеймс Бонд цувралтай холбоотоы 12463 эд зүйл цуглуулснаараа, Японы иргэн Акико Обата хүнсний бүтээгдэхүүн дуурайлган хийсэн 8000 гаруй хуванцар тоглоомоороо шинэ амжилтын эзэнээр тодорчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8532
0 эможи