Британийн хунтайж хоёр дахь хүүхдээ хүлээж байна

2014 оны 9 сарын 10

Британийн хунтайж Уильям, түүний гэргий Кэтрин нар хоёр дахь хүүхдээ хүлээж байна.

Хааны ордны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, Кэмбрижийн хунтайжийн гэргий бие давхар болсон бөгөөд өглөөгүүр дотор нь муухайрч, хордлоготой байгаа ажээ.

Хатан хаан Элизавета болон хоёр талын гэр бүлийнхэн хүүхэдтэй болсон гэсэн мэдээг сонсоод маш их баярласан гэж албаны хүмүүс хэлэв. Өнгөрсөн оны долдугаар сард Кэтрин анхны хүүхэд, ханхүү Жоржийг төрүүлсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8480
0 эможи
keyboard_arrow_up