Сураггүй болсон Малайзын МН370 нислэгийн хоёрдугаар нисгэгчийн сүүлчийн үг

2014 оны 3 сарын 19

Малайз дахь албаныхны мэдээлж буйгаар сураггүй болсон онгоцны хоёрдугаар нисгэгч нисэх газрын оператортай алга болохоосоо өмнө ярьсан байна. Шинжээчид онгоцны алга болсонд холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа ажээ. Онгоцны эрэл агаарын хоёр коридорт үргэлжилж байгаа юм байна.

 

26 орны хамтарсан эрлийн баг 10 гаруй хоногийн өмнө сураггүй болсон онгоцыг хайж байгаа ажээ. Малайзын чиглэлээс онгоц зориудаар замаа өөрчилсөн байж болох бөгөөд хамгийн сүүлд мэдэгдсэн байрлалаасаа өмнөд, хойд аркийн аль нэг рүү ниссэн байж болзошгүй хэмээн мэдэгджээ. Малайзын нисэх газрын гүйцэтгэх захирал, ахмад Жаури Яаху “Анхан шатны шинжилгээгээр хоёрдугаар нисгэгч Фарик Абдул Хамид онгоц алга болохоос өмнөхөн “За, сайхан амраарай” хэмээн тайвнаар ярьсан нь тогоогдсон” хэмээн даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр байна. Гэсэн хэдий ч түүний энэ яриа онгоцны хяналтын аль нэг төхөөрөмж унтрахаас өмнө болсон уу, дараа нь болсон уу гэдэг нь тодорхойгүй байна. Албаныхан тус онгоцны холбооны системийг санаатайгаар унтраасан гэж үзэж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
797
0 эможи
keyboard_arrow_up