Алдарт Лесби хос "Зургаан" жилийн ойгоо тэмдэглэлээ
Алдарт Эллен ДеЖенересийн шоу нэвтрүүлгийг хүн бүр анддаггүй. Энэ нэвтрүүлэг олон хүнд шоу ямар байх ёстойг таниулсан. Тэгвэл хөтлөгч Эллен Деженересийн лесби хос болох Портио Де Росси гэр бүл болсны зургаан жилийн ойгоороо бэлэг барьжээ. Хамгийн үнэнч бас ухаалаг лесби хос гэгддэг тэд зургаан жилийн ойгоо гайхалтай тэмдэглэжээ. Ямартай ч Портиа Де Росси тэнгэрт "Зургаа" гэсэн үгийн сийлсэн байна. Эллен энэ жил 56-тай бол түүний хос 42 настай юм. Инээдмийн жүжигчин, телевизийн ток шоу нэвтрүүлгийн хөтлөгч Эллен ДеЖенересийн хувьд Америкийн хамгийн алдартай нэвтрүүлэгт хөтлөгчөөр уригдан оролцдог.
Тэр бол 2007 болон 2014 онд Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг хөтлөн явуулж байсан юм. Найруулагч Крейг Задан болон Нил Мерон нар "Инээдмийн төрөл жанрын Эллен шиг жүжигчид ховор байдаг. Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж хөгжилтэй байлгахын тулд түүн шиг хүнийг хайж байлаа. Мөн тэрбээр их халуун дулаан хүнлэг сэтгэлтэй хүн" гэж хэлжээ.